
Ковид-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэвтрүүлсэн нийгэмд зай барих журам хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жил нэг сарын дараа дуусгавар боллоо.
БНСУ-ын Засгийн газраас дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тус журмыг цуцлахаар болж 18-ны өдрийн 00 цагаас эхлэн хувийн уулзалт хийх хүмүүсийн тоог хязгаарлах зэрэг нийгэмд зай барихтай холбоотой бүх хязгаарлалтыг цуцаллаа.
Амны хаалт тодорхой хугацаанд зүүх хэвээр үлдээж гадна орчинд тайлах эсэх тухай хоёр долоо хоногийн дараа шийдэхээр болжээ.
Энэ сарын 25-наас эхлэн кино театр, концертын танхимд идэж, уухыг зөвшөөрөх юм байна.
Харин халдварт өртөмтгий орчин нөхцөл болох сувилахуйн эмнэлэг гэх мэт газруудад урьдчилсан шинжилгээ, эргэлт оруулахгүй байх зэрэг хорио цээрийн арга хэмжээг засгийн газраас үргэлжлүүлэхээр шийджээ.
<사회적 거리두기 종료>
코로나19 확산 문제를 막기 위해 도입한 사회적 거리 두기가 시행 2년 1개월 만에 종료됐다.
한국 정부가 4월 15일 발표한 거리두기 해제 방침에 따라 18일 0시부터 사적 모임 인원 제한 등 사회적 거리두기의 규제조치가 모두 해제됐다.
마스크 착용은 당분간 유지하고 실외에서 마스크를 벗는 문제는 2주 후 결정할 예정이다.
25일부터는 영화관이나 공연장에서 음식을 먹는 것도 허용된다.
정부는 거리 두기를 해제하더라도 요양병원 등 감염 취약시설에 대한 선제 검사와 면회 금지 등 고강도 방역조치를 유지하기로 했다.