Тавдугаар сард үнийн индекс 5.4%-иар өссөн үзүүлэлттэй

Тавдугаар сард өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өсөлт 5% болж нэмэгдлээ. Үндэсний статистикийн хорооны зургаадугаар сарын 3-ны өдрийн мэдээгээр, тавдугаар сарын үнийн өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.4%-иар өссөн бөгөөд сүүлийн 14 жилийн хугацаанд хамгийн өндөр өсөлттэй байна.

Инфляцийн түвшин энэ оны хоёрдугаар сар хүртэл 3%-тай байсан бол 3, 4-р сард 4% (4.8%), тавдугаар сард 5%-д хүрч өссөн байна. Инфляци үргэлжилбэл орлого багатай давхаргын иргэдэд дарамт нэмэгдэж, айл өрх хэрэглээгээ багасгахын хэрээр хэрэглээ буурч, эдийн засагт сөргөөр нөлөөлөх магадлалтай байна.

​<5월 소비자물가 5.4% 기록>

5월 소비자물가 상승률이 5%대로 상승했다.

6월 3일 통계청 발표에 따르면 5월 소비자물가는 전년 대비 5.4% 상승하며 약 14년 만에 최대 상승률을 기록했다.

물가 상승률은 올해 2월까지 3%대 후반 수준을 기록하다 3월과 4월(4.8%)에 4%대를 기록한 데 이어 5월에는 5% 중반으로 급격히 상승했다.

물가가 고공행진을 이어가면 저소득층의 부담이 늘어날 수밖에 없고, 가계가 소비를 줄이면서 소비가 줄고 성장이 약화되는 등 악순환이 발생할 수도 있다.

Вакцинд хамрагдаагүй иргэд өөрийгөө тусгаарлах үүргээс чөлөөлөгдөнө

Солонгосын засгийн газраас зургадугаар сарын 8-наас эхлэн хилээр орж ирж буй иргэд өөрийгөө тусгаарладаг байсан журмыг цуцаллаа.

Одоогийн байдлаар БНСУ-д нэвтрэхдээ COVID-19-ийн вакцинд хамрагдаагүй иргэд 7 хоног өөрийгөө тусгаарлах үүрэгтэй байгаа. Инчон олон улсын нисэх онгоцны буудлын ковидын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан агаарын тээврийн журам журмуудаа мөн өдрөөс бүрмөсөн цуцалжээ.

Ийнхүү 2 жил 2 сарын дараа ковидын үеийн журмууд цуцлагдан Инчоны олон улсын нисэх онгоцны буудал цагт хүлээн авах онгоцны тоо 20-иос 40 болж нэмэгдэн, олон улсын нислэгийг оройн 8:00 цагаас өглөөний 5:00 цаг хүртэл хязгаарласан журам цуцлагдан 24 цагийн ажиллагаатай хэвийн системдээ эргэн орохоор болжээ. 

Гэсэн хэдий ч хил нэвтрэхээс өмнө PCR, түргэвчилсэн шинжилгээ, тухайн улсын хилээр нэвтэрсэнээс хойш 3 хоногийн дотор PCR шинжилгээ хийлгэх зэрэг журам хэвээр үйлчлэх юм байна.

<백신 미접종 해외입국자 격리의무 8일부터 해제>

한국 정부가 6월 8일부터 백신 접종 여부와 관계 없이 해외 입국자의 일주일 자가격리를 모두 면제하기로 했다.

현재 해외에서 한국으로 입국하는 경우 코로나19 백신 미접종자는 7일간 의무적으로 격리해야 한다.

인천국제공항의 항공규제도 8일부터 전면 해제됐다.

시간당 항공기 도착 편수 제한과 비행금지 시간이 2년 2개월 만에 해제되면서 인천공항의 시간당 항공기 도착 편수는 20대에서 40대로 늘어나게 되고, 저녁 8시부터 다음날 오전 5시까지였던 비행 금지시간도 사라져 인천공항은 24시간 운영 체계로 되돌아간다.

다만 입국 전에 실시하는 PCR이나 신속항원검사, 입국 후 3일 이내에 실시하는 PCR 검사의무는 유지한다.

Сөүл метроны 2, 5~8-р шугам уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

Сөүлийн метроны 2, 5, 6, 7, 8-р шугам зургаадугаар сарын 7-ноос уртасгасан цагийн хувиарт шилжинэ. 2020 онд COVID-19-ын улмаас зорчигчдын хөл хөдөлгөөн татарсантай холбогдуулан ажлын өдрүүдэд шөнийн 12 цаг хүртэл  ажиллаж байсан журмыг хэвийн ажиллагаанд шилжүүлж 01 цаг болгож уртасгажээ.

Долдугаар сарын 1-нээс Сөүлийн метроны 1-р шугам, 8-р сарын 1-нээс 3, 4-р шугамууд мөн уртасгасан цагаар ажиллаж эхэлнэ. Метроны цагийн хувиарийг буудал бүрт байх мэдээллийн самбар болон вэбсайтаас харах боломжтой.

<서울지하철 2호선과 5~8호선, 심야 운행 재개>

6월 7일부터 서울지하철 2, 5, 6, 7, 8호선의 심야 운행애 재개됐다.

서울지하철은 2020년 코로나19 유행에 따른 이동량 감소로 심야 운행을 폐지한 이래 평일 종착역 기준으로 자정까지 운행했으나 다시 새벽 1시까지 탈 수 있게 됐다.

7월 1일부터는 서울지하철 1호선과 경의중앙선, 8월 1일부터는 3호선과 4호선도 심야운행을 재개한다.

지하철 막차 시간은 각 역사와 홈페이지 등을 통해 확인할 수 있다.

6-р сард галын аюулаас сэрэмжлээрэй

Зургадугаар сараас халж эхлэх бөгөөд агааржуулагч, хөргөх системээс үүдэлтэй гал гарахаас болгоомжилохыг сануулж байна.

Сөүл хотын Гал түймэр, гамшигтай тэмцэх штабаас зургаадугаар сарын 8-ны өдрийн мэдээлсэнээс харвал 2017 оноос 2021 оны хооронд Сөүл хотод нийт 2228 гал түймэр (жилд дунджаар 446) гарсанаас 514 нь цахилгаанаас үүдэлтэй байсан бөгөөд 5-р сараас 6-р сард 40 (8.4%) –өөр илүү түймэр гардаг байна.

Зургадугаар сард агааржуулагчаас үүдэлтэй 18 удаа, хөргөгч төхөөрөмжөөс үүдэлтэй нийт 33 удаагийн гал түймэр гарсан нь өмнөх сараас 23-аар илүү байна. Гал түймэр, гамшигтай тэмцэх штабын албанаас “Нийгэмд зай барих журмууд цуцлагдаж, зуны халуун эхэлж байгаа энэ үед анхаарал болгоомжтой байхыг сануулаад aircon-оо хэрэглэхээс өмнө цахилгааны утсыг шалгах, гадна орчинг цэвэрлэх зэрэг урьдчилан арга хэмжээ авахыг сануулав.

<6월, 냉방기기 화재 주의>

본격적인 더위가 시작되는 6월, 냉방기기로 인한 화재를 주의해야 한다.

6월 8일 서울시 소방재난본부의 발표에 따르면 2017년부터 2021년까지 6월에 서울에서 발생한 화재 총 2,228건(연평균 446건) 중 전기적 요인으로 발생한 화재가 514건으로 5월보다 40건(8.4%) 증가했다.

6월에 발생한 화재 중 에어컨 화재(18건) 등 냉방기기 화재가 총 33건으로 전월 대비 23건 많았다.

소방재난본부 관계자는 “6월은 거리 두기 해제와 여름철 무더위 시작으로 안전의식도 풀어지기 쉽다”며 “에어컨 사용 전 전기배선을 점검하고 실외기를 청소하는 등 예방에 주의해달라”고 당부했다.

Орон нутгийн сонгуульд “Ардын хүч” нам ялалт байгууллаа

Зургаадугаар сарын 1-нд болсон орон нутгийн сонгуульд “Ардын хүч” нам ялалт байгууллаа. Улсын хэмжээнд 17 хот, аймгаас 12-т нь тус нам ялалт байгуулжээ.

“Ардчилсан нам(Democratic Party of Korea, DPK)” Хунам зэрэг 3 газар, Чежү, Кёнги аймаг зэрэг 5 газарт гарсан байна.

“Ардын хүч” намын хувьд 4 жилийн дотор Пусан, Улсан, Кённамыг эргүүлэн авч, Кёнги аймгаас бусад хот, нийслэлд ялалт байгуулав.

“Шударга ёс” намын хувьд орон нутгийн захирагчид долоо, нийт 191 хүн орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн ч нэг нь ч сонгогдсонгүй.

계속 “Орон нутгийн сонгуульд “Ардын хүч” нам ялалт байгууллаа” 읽기

Улирлын чанартай ажил эрхлэхээр эхний ээлжийн гадаад ажилчид тус улсад ирлээ

2022 оны эхний хагаст тус улсад улирлын чанартай ажил хийх гадаад ажилчид ээлж дараалан ирж эхэлжээ.

Дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс 100 хүн ирж эхлэлийг тавих бөгөөд энэ оны эхний хагаст 12 мянга 330 улирлын чанартай цагаач ажилчин дараалан орж ирнэ гэж Хууль зүйн яамнаас мэдээллээ.

Хууль зүйн яамнаас холбогдох яамдтай зөвшилцсөний үндсэн дээр энэ оны дөрөвдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд ажиллах хугацаа нь дуусч байгаа 132 мянга орчим гадаад ажилчин, 950 орчим загас агнуурын аж ахуйн ажиллах хүчинд оршин суух, ажиллах эрхийг сунгах арга хэмжээг авч ажиллаж байна.

Жилийн сүүлийн хагасаас эхлэн энэ тогтолцоог улам боловсронгуй болгож, хэдийгээр аж үйлдвэрийн салбар боловч хөдөө аж ахуй, загасны аж ахуйтай нягт холбоотой Мёнтэ загас боловсруулах үйлдвэр, хатаасан илжгэн чих боловсруулах үйлдвэрүүдэд улирлын чанартай ажилчдыг ажиллуулах боломжтой болгохоор тогтолцоог сайжруулах төлөвтэй байна.

<이주민 계절근로자 입국 시작>

2022년 상반기에 배정된 이주민 계절근로자들이 순차적으로 입국하기 시작했다.

법무부는 4월 4일 100명 입국을 시작으로 올 상반기에 배정한 이주민 계절근로자 1만2,330명이 순차적으로 입국한다고 밝혔다.

법무부는 관계부처 협의를 통해 올해 4월부터 12월 사이에 취업활동 기간이 만료되는 이주노동자 약 13만2,000여명과 어선원 950명의 체류 및 취업활동 기간 연장 조치를 시행하는 등 농어촌의 인력 수급난을 해결하기 위해 노력하고 있다고 밝혔다.

하반기부터는 제조업이지만 농어업과 밀접한 관련이 있는 명태 가공업, 곶감 가공업 등에서도 계절근로자를 고용할 수 있도록 제도를 개선할 예정이다.

Нийгэмд зай барих журмыг цуцаллаа

Ковид-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэвтрүүлсэн нийгэмд зай барих журам хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жил нэг сарын дараа дуусгавар боллоо.

БНСУ-ын Засгийн газраас дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тус журмыг цуцлахаар болж 18-ны өдрийн 00 цагаас эхлэн хувийн уулзалт хийх хүмүүсийн тоог хязгаарлах зэрэг нийгэмд зай барихтай холбоотой бүх хязгаарлалтыг цуцаллаа.

Амны хаалт тодорхой хугацаанд зүүх хэвээр үлдээж гадна орчинд тайлах эсэх тухай хоёр долоо хоногийн дараа шийдэхээр болжээ.

Энэ сарын 25-наас эхлэн кино театр, концертын танхимд идэж, уухыг зөвшөөрөх юм байна.

Харин халдварт өртөмтгий орчин нөхцөл болох сувилахуйн эмнэлэг гэх мэт газруудад урьдчилсан шинжилгээ, эргэлт оруулахгүй байх зэрэг хорио цээрийн арга хэмжээг засгийн газраас үргэлжлүүлэхээр шийджээ.

<사회적 거리두기 종료>

코로나19 확산 문제를 막기 위해 도입한 사회적 거리 두기가 시행 2년 1개월 만에 종료됐다.

한국 정부가 4월 15일 발표한 거리두기 해제 방침에 따라 18일 0시부터 사적 모임 인원 제한 등 사회적 거리두기의 규제조치가 모두 해제됐다.

마스크 착용은 당분간 유지하고 실외에서 마스크를 벗는 문제는 2주 후 결정할 예정이다.

25일부터는 영화관이나 공연장에서 음식을 먹는 것도 허용된다.

정부는 거리 두기를 해제하더라도 요양병원 등 감염 취약시설에 대한 선제 검사와 면회 금지 등 고강도 방역조치를 유지하기로 했다.

Өсвөр насныханыг ариун цэврийн хэрэглэлээр дэмжих насыг 9-24 болгож өөрчиллөө

Тавдугаар сараас эхлэн амьжиргааны түвшин доогуур өрхийн өсвөр үеийнхний ариун цэврийн хэрэглэл худалдан авахад дэмжлэг үзүүлэх насыг 11-18 наснаас 9-24 болгохоор болжээ.

Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар “Өсвөр үеийнхэний халамжийг дэмжих тухай” хуульд өөрчлөлт оруулах төсөлд эмэгтэйчүүд, өсвөр үеийнхний ариун цэврийн хэрэгслээр дэмжих насыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг баталлаа гэж Гэр бүл, эмэгтэйчүүдийн яамнаас мэдээллээ.

Үндэсний амьжиргааны доод түвшний хууль-ийн дагуу амьжиргаа, эрүүл мэнд, орон сууц, боловсролын тэтгэмж авдаг болон өрх толгойлсон эцэг, эхийн гэр бүлийг дэмжих тухай хуулийн дагуу тэтгэлэг авах эрх бүхий 19-24 насныхан тавдугаар са рын 1-ээс эхлэн ариун цэврийн хэрэглэл авах хүсэлт гаргах боломжтой.

Тэтгэмжийн насыг нэмэгдүүлснээр амьжиргааны түвшин доогуур өрхийн 130 мянга орчим эмэгтэй өсвөр насныхан нэмэлтээр тэтгэмжид хамрагдах боломжтой болж байна.

Дэмжлэгийн мөнгөн дүн сард 12,000 вон.

<청소년 생리용품 지원 대상 만 9∼24세로 확대>

5월부터 저소득 가정 여성청소년은 생리용품 구매권 지원 대상 나이가 만 11∼18세에서 만 9∼24세로 확대된다.

4월 12일, 여성가족부는 여성청소년 생리용품 지원 연령 확대안을 담은 청소년 복지 지원법 시행령 개정안이 국무회의에서 의결됐다고 밝혔다.

‘국민기초생활법’에 따른 생계·의료·주거·교육 급여 수급자와 법정차상위계층, ‘한부모가족지원법’ 지원 대상자 중 19~24세에 해당하는 사람은 5월 1일부터 생리용품을 신청하면 된다.

지원대상 나이가 확대로 약 13만 명의 저소득 가정 여성 청소년이 추가로 혜택을 받을 수 있게 됐다.

지원금액은 월 1만2,000원이다.

Насыг ‘төрсөн оноор’ тооцдог болно

Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх хорооноос хууль эрх зүй, нийгмийн нас тооцох аргачлалыг хий насаар бус төрсөн оноор тооцож байхаар арга хэмжээ авахаа зарлав.

Одоогийн байдлаар хий насыг оруулж тооцдог “Солонгос нас” болон төрсөн он сар өдрөөр тооцдог аргыг хамтад нь хэрэглэж байгаа тул насны тооцоололтой холбоотой маргаан үргэлжилсээр байна.

Иймд хамгийн түрүүнд Иргэний хууль, Захиргааны хуульд “нас” тооцох аргачлал, тэмдэглэгээний журмыг боловсруулж иргэний болон захиргааны салбарт “нас” хэрэглэх зарчмыг тогтооно гэж үзэж байна.

Энэ ондоо багтаан Захиргааны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бэлтгэж, Үндэсний Ассемблэйд өргөн барихаар зорьж байгаа, холбогдох агуулгыг ирэх жил гэхэд Үндэсний ассемблэйд өргөн барих зорилт тавин ажиллаж байгаа талаар Ерөнхийлөгчийн дэргэдэх хорооноос мэдэгджээ.

<‘만 나이’로 법적·사회적 나이 계산법 통일 추진>

4월 11일, 대통령직인수위원회가 법적·사회적 나이 계산법을 ‘만 나이’ 기준으로 통일하는 방안을 추진하겠다고 밝혔다.

현재 한국에서 연도를 기준으로 세는 ‘한국 나이’와 생일 기준인 ‘만 나이’ 등이 함께 사용되며 나이 계산에 대한 혼선·분쟁이 지속돼왔다는 게 인수위의 설명이다.

인수위는 우선 민법 및 행정기본법에 ‘만 나이’ 계산법 및 표기 규정을 마련해 법령상 민사·행정 분야의 ‘만 나이’ 사용 원칙을 확립한 다음 현재 ‘연 나이’ 계산법을 채택하고 있는 개별법의 정비도 추진할 예정이다.

관련 내용이 내년까지 국회를 통과할 수 있도록 올해 안에 행정기본법 개정안을 마련해 국회에 제출하는 것을 목표로 하고 있다고 인수위 측은 전했다.