Сөүл хотын иргэдийн 31% нь түрээсийн байранд амьдарч байна

50a1a4a06dce26.26443298

6 сарын 8-ны өдөр, Сөүл хотын захиргаанаас мэдээлснээр “2017 Сөүл сурвэе хот төлөвлөлтийн судалгаа”-аас үзвэл өнгөрсөн жил Сөүл хотын иргэдийн хувийн орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийн 31.3% нь хөлсний байранд амьдарч байгаа гэж гарчээ.
Сөүл хотын иргэдийн хувийн орон сууцанд амьдарч буй хэлбэрийг авч үзвэл 42.1% нь өөрийн гэртээ, 31.3% нь сарын түрээсийн байранд, 26.2% нь барьцаа мөнгө байршуулдаг орон сууцанд амьдарч байна гэсэн үр дүн гарсан ба, 10 жилийн өмнөхтэй харьцуулахад сарын түрээсийн байр 10.9%-иар өссөн байна. 50 настнуудын гэр бүлүүдийн хувийн орон сууц эзэмших нь багассан ба 30 настнуудын түрээсийн байранд амьдрах нь 2005 онд 19.4% байснаас 2016 онд 45.6% болж өссөн байна. Эдийн засгийн эргэлтийн гол хуч болсон 30 настануудын амьдрах абирны зардлын ачаалал ихсэж байгаа нь харагдаж байна.

계속 “Сөүл хотын иргэдийн 31% нь түрээсийн байранд амьдарч байна” 읽기

Хосолмол соёлт иргэдэд зориулсан тоосжилт болон шар шорооны эсрэг арга хэмжээ авах талаар мэдээлэл

444

6-р сарын 2-ны өдөр, Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн төв нь  Байгаль орчны төвөөс бэлдсэн “Дээд зэргийн тоосжилтоос хамгаалсан 7 төрлийн арга” болон ‘Шар шорооны үед авах арга хэмжээ” ний талаар хосолмол соёлт гэр бүлийг дэмжих төвийн веб сайт “Данүри” (http://www.liveinkorea.kr)-д 13 орны хэлээр тавигдсан талаар мэдэгдлээ.

Гадаад хүнтэй гэр бүл болсон цагаач эмэгтэй болон түүний гэр бүлийн төлөөх зөвлөх дугаар “Данүри кал центр” (1577-1366)-с ч мөн энэ талаар тус бүрийн хэл дээр мэдээлэл авах боломжтой юм.

계속 “Хосолмол соёлт иргэдэд зориулсан тоосжилт болон шар шорооны эсрэг арга хэмжээ авах талаар мэдээлэл” 읽기

Хөдөлмөр эрхлэлтийг хүндэтгэдэг орон болоход нэг алхам ойртлоо. 1 цаг хөдөлмөр эрхлэлтийн доод үнэ 10.000 вон болгоно!

2223

 

5-р сарын 29-ний өдөр, Солонгосын үйлдвэрчны эвлэлээс цагийн хамгийн доод хөлсийг 10.000 вонд хүргэх, дам болон тусгай хөдөлмөр эрхлэлт, гэрээгээр ажилах асуудлуудыг шийдэх, хөдөлмөр эрхэлтийн нөхцөлийг огцом эргүүлэх хөдөлмөрийн бодлогыыг шаардаж Гунхуамүний урд талбайд 10 майхан байрлуулж 6-р сарын 14 хүртэл хотын төвд байрлана.

Үйлдвэрчний эвлэл нь энэ хугацаанд дам гэрээний хөдөлмөр эрхлэлт (6-р сарын 1-ний өдөр), ажлаас халагдсан хөдөлмөр эрхлэгч (6-р срын 2-ны өдөр), урт хугацаагаар тэмцэгч үйлдвэр эрхэлж буй газар (6-р сарын 3-ны өдөр), шилжин явж хөдөлмөр эрхлэгч (6-р сарын 4-ний өдөр), усан онгоцны үйлдвэрийн ослын үед аврах ажиллагааны зохицуулалт болон сүйрсэн хөдөлмөрийн талбай (6-р сарын 7-ны өдөр) , олон нийтийн хэсэг (6-р сарын 8-ны өдөр), тусгай албан бус ажилтан (6-р сарын 8-ны өдөр) гэх мэт тус бүрд нь хөндөн тэмцлээ үргэлжлүүлнэ.

“Минжун Оллун чамцэцан”-ний мэдээнээс харвал Үдаяа Рай шилжин явж хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан газрын дарга “Мүн Жэ Ин ерөнхийлөгч нь нэр дэвшиж буй үеэсээ шилжин явж хөдөлмөр эрхлэлтийн талаар ямар нэгэн амлалт өгөөгүй ба одоо хүртэл шилжин явж хөдөлмөр эрхлэгчдийг эд зүйлс мэт үзэж, бодлого зохицуулалтын талаар сонсоогүй дүр исгэж байна. Бид бүхэн зөвхөн ажил олгогчдыг хамгаалсан ажил эрхлүүлэх зөвшөөрлийг үгүй болгохын төлөө үйлдвэрчний эвлэлийг хамгаалж хамтдаа байх хэрэгтэй” гэж дуу хоолойгоо өргөлөө.

계속 “Хөдөлмөр эрхлэлтийг хүндэтгэдэг орон болоход нэг алхам ойртлоо. 1 цаг хөдөлмөр эрхлэлтийн доод үнэ 10.000 вон болгоно!” 읽기

Зуны амралтаар Сөүл хотын захиргаанд ажиллах боломжтой 34 гадаад оюутныг сонгон шалгаруулж авна

다운로드

Сөүл хотын захиргаанаас ирэх 6 сарын 4-ний өдөр хүртэл “20 дахь удаагийн Сөүл хотын Глобал дадлагажигч” программд хамрагдах боломжтой 34 гадаад оюутныг шалгаруулж авна.

“Сөүл хотын Глобал дадлагажигч” нь өвөл, зуны амралтын хугацаанд гадаад оюутнуудыг хотын захиргааны ажилд оролцоход боломж олгож буй программ юм.

20 дахь удаагийн энэхүү программ нь 07.03~08.21 хүртэл 7 хоногийн хугацаанд 35 өдөр үргэлжлэх ба хамрагдахыг боломжит нөхцөл нь Сөүл хотын харьяа сургуульд баклавр, магистр, докторын зэрэгт суралцаж буй гадаад оюутан байх хэрэгтэй.

Бүртгүүлэх хугацаа 6 сарын 4-ний өдөр хүртэл ба холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгүүлэх аргатай Сөүл хот (www.seoul.go.kr) болон Сөүл Глобал төвийн веб сайт (http://global.seoul.go.kr) – аас танилцана уу.

계속 “Зуны амралтаар Сөүл хотын захиргаанд ажиллах боломжтой 34 гадаад оюутныг сонгон шалгаруулж авна” 읽기

Цагаач иргэдийг дэмжигч 4 байгууллагаас цагаачдын эрхийн хамгаалах бодлогыг шаардлаа

444

Католик, Будда, Шарын шашин, Христын шашинаас цагаачдын эрхийг хамгаалахын тулд байгуулагдсан “4 нэгдсэн цагаач иргэдийн эрхийг хамгаалах байгууллага” нь 5 сарын 17-нд   Сөүл Чунну дүүрэгт хэвлэлийн бага хурал зарлаж засгийн газраас цагаачдын эрхийг хамгаалах бодлого бий болгохыг шаардлаа.

Уг байгууллага нь “Цагаач иргэдийг хамгаалах талаар Мүн Жэ Ины засгийн газрын бодит   бодлого шаардаж байна” гэсэн сэдвийн доор мэдэгдэл хүргүүлж 200 мянга давсан       цагаач иргэдийн төлөөх бодлого хэрэгжүүлэлтийхээ үед нийгмийн анхаарлыг татаж чадаагүй ба бодит амьдрал дээр маш олон цагаач иргэд эрхээ хамгаалуулж чадахгүй байгаатай холбоотой тус тусын бодлого хэрэгтэй гэж зарлалаа.

Мөн түүнчлэн “Ялгавралыг арилгах тухай хууль нь манай нийгэм дэх цөөнхийн эрхийг хамгаалах хамгийн сайн хуулийн тогтолцоо ба ялгаваралтай холбоотой хүчирхийллийг нийгэм дэхь хүн бүр ухамсарлаж энийг арилгах анхны алхам болох бөгөөд энэ хуулийг гаргаснаар ЮН(UN)” – ээс боловсруулсан хүнлэг бус гэмт хэрэг болох арьс өнгөөр ялгаварлах явдлыг гэмт хэрэг гэж үзэж шийтгэл ноогдуулах хэрэгтэй гэж шаардлаа.

계속 “Цагаач иргэдийг дэмжигч 4 байгууллагаас цагаачдын эрхийн хамгаалах бодлогыг шаардлаа” 읽기

Диаспура кино фестивал 26~30-ны өдөр Инчон урлагийн ордонд нээгдэнэ

크기변환_1_2017 (1)

5 дахь удаагийн Диаспура кино фестивал (5th Diaspora Film Festival) 5-р сарын    26~30-ны өдөр Инчон урлагийн ордонд нээхээр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаа нь Инчон хотын аж үйлдвэрийн комбинатад суурилсан Камбудиа болон Солонгосын хоорондын нөхөрлөлийн талаарх “Шөнийн ажил (Night Working)” байх ба, хаалтын ажиллагаа нь Солонгост амьдарч буй Пагистан дүрвэгч гэр бүлийн тухай “Ноувэрэ мэн (Nowhere Man)” байх юм.

Энэ удаагийн кино фестивал нь 33 орны 50 кино гарах юм. Тодорхой мэдээллийг веб сайт (http://www.diaff.org) – аас авна уу.

계속 “Диаспура кино фестивал 26~30-ны өдөр Инчон урлагийн ордонд нээгдэнэ” 읽기

Хосолмол соёлт гэр бүлийн ээж, аавын эх орны тухай бичвэрийн үзэсгэлэн

123

Хосоломол соёлт гэр бүлийн хүүхдэд мэдүүлэхийг хүссэн эх орныхоо эртний яриа болон соёлын дурсгалт зүйл гэх мэтийг үлгэрийн зургаар илэрхийлсэн үзэсгэлэн удахгүй нээгдэнэ. Сөүл хоттн захиргаанаас Солонгост амьдарч буй гадаад иргэдийн төрсөн нутгийн соёлыг танилцуулж Солонгос хүмүүстэй харилцан ойголцож санал нэгдэж амьдарцгаая гэсэн утгаар богино өгүүллэгийн үзэсгэлэн 6 сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэнгийн сэдэв нь төрсөн нутгийнхаа эртний яриа(үлгэр, домог гэх мэт) болон соёлын дурсгалт зүйл(барилга байгууламж, зан заншил гэх мэт), 7~9 насны хүүхдүүдэд тааруулсан үлгэрийн хэв маягаар сонирхолтой бичихэд болно. Зохиолыг А4 хэмжээтэй 3 нүүр эсвэл 20-с дээш нүүр эх зохиолын цаасны хэмжээгээр бичих хэрэгтэй. Солонгост танилцуулагдаж байгаагүй сэдвээр тохиромжтой материалаар, хүүхдүүдийн сонирхлыг татахуйц байдлыг гол болгож бичвэл өндөр үнэлгээ авна.

Солонгост амьдарч байгаа бүх гадаад хүмүүс оролцох боломжтой, хувь хүн болон баг     бүрдүүлж оролцох боломжтой.

Бүртгэлийн хугацаа: 2017 оны 6 сарын 1-ний өдөр (Пүрэв)-с 6сарын 30 (Баасан)-ны 17цаг    хүртэл, Сөүл хотын захиргааны хосолмол соёлт гэр бүлийн веб сайтаар(http://www.mcfamily.or.kr) дамжуулж бүртгүүлэх боломжтой.

계속 “Хосолмол соёлт гэр бүлийн ээж, аавын эх орны тухай бичвэрийн үзэсгэлэн” 읽기

оролцогчдын бүртгэл>

Хана хосолмол соёлт гэр бүлийн Дарин төвөөс “Илбэний анги Magic хүүхэд” сургалтыг зохион байгуулах гэж байна

“Илбэний анги Magic хүүхэд” нь эрэгтэй, эмэгтэй хөгшидтэй хамт хөгжилдөж болохуйц илбэ сурна. Бүх гэр бүлээрээ хамт цагийг өнгөрөөнгөө үг хэлээр биш биеийн хөдөлгөөн болон эд материалаар харилцан ойлголцож болох цаг байх болно. Ням гаргийн өглөө бүх гэр бүлээрээ үнэт цагаа өнгөрүүлэхийг хүссэн олон хосолмол соёлт гэр бүлийнхнийг хүлээж байна.

– Агуулга; Илбэний онол, гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж болохуйц илбэ

– Сургалтын хугацаа: 2017.06.11 ~ 2017.07.09

– Сургалтын цаг: Ням гариг бүрийн 10:00 ~ 12:00

– Хаана: Хана хосолмол соёлт гэр бүлийн Дарин төв

– Хураамж: 5.000 вон

– Бүртгүүлэх арга: http://hanadarin.com/

– Лавлах утас: 02-743-6744

계속 “оролцогчдын бүртгэл>” 읽기

Данүри дуудлагын төвийн мэргэжилтэний тоог 53-р нэмэгдүүлэх

다누리

Энэ сарын 24-ний өдөр Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн төв, Солонгосын гэр бүлийн тогтвортой байдлын байдлын төв нь хосолмол соёлт гэр бүлд зориулсан дугаар болох “Данүри дуудлагын төв” ийн мэргэжлийн байдлыг дээшлүүлснээр хүний эрх, эрүүл мэндийн салбар гэх мэт төрлүүд дээр 53 мэргэжилтэнг томиллоо

Данүри дуудлагын төв( Утасны дугаар, 1577-1366) нь 24цагийн турш13 орны хэлээр зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна. Солонгос хүнтэй суусан гадаад эмэгтэйчүүд болон Солонгос иргэд гэр бүлийн  доторх зөрчил болон хүчирхийллээс үүссэн хохирол зэрэг асуудлаар зөвлөгөө авч болохоор мэдээллүүдээр хангана 계속 “Данүри дуудлагын төвийн мэргэжилтэний тоог 53-р нэмэгдүүлэх” 읽기