* Хана Дарин Олон соёлт төвийн 9-р сарын хөтөлбөр

program

Гадаад иргэдэд зориулсан англи хэлний сургалт
Агуулга : Үсэг, дуудлага, унших гэх мэт анхан шат
Хугацаа : 2017.09.09 ~ 2017.12.12
Өдөр : Долоо хоног бүрийн Бямба гариг 12:00 ~14:00

Олон соёлын хичээл заах бяцхан багш бэлтгэх хөтөлбөр
Агуулга : Олон соёлт гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан эцэг эхийн улсын хэл, соёлын сургалт
Хугацаа : 2017.09.16 ~ 2017.12.23
Өдөр : Долоо хоног бүрийн Бямба гариг 14:00~16:00

Солонгос хэлний сургалт(суурь анги)
Агуулга : Солонгос үсэг, дуудлага, өдөр тутам хэрэглэгдэх яриа
Хугацаа : 2017.09.05 ~2017.12.22
Өдөр : Долоо хоног бүрийн Мяг~Баа 10:00~12:00

Солонгос хэлний сургалт(анхан шатны анги)
Агуулга : Өгүүлбэрийн бүтэц болон яриа
Хугацаа : 2017.09.06 ~2017.12.22
Өдөр : Долоо хоног бүрийн Лха, Баа 10:00 ~12:00

Солонгос хэлний сургалт(дунд шатны анги)
Агуулга : Дунд шатны ярих, бичих
Хугацаа : 2017.09.05~2017.12.21
Өдөр : Долоо хоног бүрийн Мяг, Пүр 10:00~12:00

Бүртгүүлэх : Хана Дарин Олон соёлт төвийн вэб сайт http://hanadarin.com/
Холбогдох утас : 02-743-6744

계속 “* Хана Дарин Олон соёлт төвийн 9-р сарын хөтөлбөр” 읽기

Хортон шавьж устгадаг бодис илэрсэн өндөг ‘Хүний биед хор болох хэмжээний хоруу чанар байхгүй’

MYH20170821010200038_m.mp4_20170821_190927.246

БНСУ-ын Хүнсний аюулгүй байдлын газраас ‘Хортой бодис илэрсэн өндөг’-нд хүний биед хор болох хэмжээний хоруу чанар илрээгүй гэж мэдээллээ.

8-р сарын 21-ний өдөр БНСУ-ын Хүнсний аюулгүй байдлын газраас хортой бодис илэрсэн өндгөнд хийсэн шинжилгээний хариунаас харвал ‘Хоол хүнсэндээ өндгийг их хэмжээгээр хэрэглэдэг хүн хортой бодис хамгийн их илэрсэн өндгийг идсэн ч эрүүл мэндэд нэг их нөлөө байхгүй байгаагаар батлагдлаа’ гэж мэдэгдлээ.
Тус газраас мэдээлснээр энэ удаагийн шалгалтаар илэрсэн хортон шавьж устгадаг 5 төрлийн бодисыг хоол хүнсээрээ дамжуулан авсан ч нэг сар орчим хугацаа өнгөрөхөд ихэнх нь хүний биеэс гадагшлах шинж чанар байгаа гэдэг талыг бас тайлбарлалаа.

Нөгөө талаас Хөдөө аж ахуй хүнсний яамнаас анх хортой бодис илрээгүй 420 тахианы аж ахуйд дахин шалгалт хийхэд 3 аж ахуйгаас хортон шавьж устгадаг бодисын найрлага бүхий өндөг илэрсэн байна.

Солонгос даяар хортон шавьж устгадаг хортой бодисын найрлага бүхий өндөг илэрсэн аж ахуйн тоо 49-өөс 52 болж нэмэгджээ.

계속 “Хортон шавьж устгадаг бодис илэрсэн өндөг ‘Хүний биед хор болох хэмжээний хоруу чанар байхгүй’” 읽기

Хортон шавьж устгадаг хортой бодисын найрлага бүхий өндөг 32 фермд илэрчээ….. түүнийг шалгах арга нь?

1크기변환_555

Тахианд хэрэглэхийг хориглосон хортон шавьж устгах бодис эсвэл химийн бодисыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн тахиан аж ахуйн фермүүд илэрсээр байна.

8-р сарын 17-ны өдрийн байдлаар хортон шавьж устгахад ашигладаг бодис илэрсэн тахиан аж ахуйн ферм нийтдээ 32 болж нэмэгджээ.

Өндөгний талаар хэрэглэгчдийн айдас их байгаа учир Солонгосын мал аж ахуйн бүтээгдэхүүний чанарын албанаас ‘Өндөгний зэрэглэлийн мэдээлэл өгөх үйлчилгээ’-гээр дамжуулан хорт бодистой өндөг эсэхийг амархан шалгаж болох мэдээллийг өгч байна.

Өндөгний зэрэглэлийн мэдээлэл өгөх үйлчилгээ’ вэб сайт руу ороод зурган дээрхи зааврын дагуу өндөгний хажуу тал дээр хэвлэгдсэн мэдээллийг бичиж оруулахад болох юм байна.

닭에 사용이 금지된 살충제나 허용량 이상의 약품을 사용한 농장이 무더기로 적발됐다.

8월 17일 현재, 전체 살충제 계란 농가 수는 총 32곳으로 늘었다.

달걀 전반에 대한 소비자 불안이 커지는 가운데, 축산물품질평가원은 ‘등급 계란 정보 서비스‘를 통해 살충제 달걀 여부를 쉽게 판별할 수 있는 정보를 제공한다.

‘등급 계란 정보 서비스’ 홈페이지에서 달걀 옆면에 인쇄된 계란 정보만 입력하면 된다.

Гадаадын ажилчин нас барсан хэргийг яаралтай шийдвэрлэхийг шаардсан хэвлэлийн бага хурал

999

Энэ сарын 14-ний өдөр Гадаад ажилчдыг дэмждэг байгууллагууд Сөүлд Ерөнхийлөгчийн ордны ойролцоох усан оргилуурын өмнө хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд ‘Гадаадын ажилчин ажиллуулах тогтолцооноос болж гадаадын ажилчин нас барлаа’ гээд энэхүү тогтолцоог байхгүй болгох, гадаадын ажилчид тэдний ажлын байраа солих журмыг одоо байгаагаас илүү чөлөөтэй болгож сайжруулахыг төр засгаас шаардсан байна.

Гадаад ажилчдыг дэмждэг байгууллагууд өнгөрсөн 7-ны өдөр Непал ажилчин К-ын амиа хорлох болсон нөхцөл нь тэднийг ажлын байраа солихыг зарчмын хувьд хязгаарласан ‘Гадаадын ажилчин ажиллуулах тогтолцоо’-нд байгаа гэж байр сууриа илэрхийлэв.

Ирэх 20-ний өдөр Солонгосын ардчилсан хөдөлмөрийн нэгдсэн холбоо болон Гадаад ажилчдыг дэмждэг байгууллагууд хамтарч Сөүл хотын Жунру дүүрэгт орших Бушиньгаг/хонхтой цамхаг/-ын өмнө ‘Бүх гадаад ажилчдын ажиллах эрхийг хамгаалсан ажиллах зөвшөөрлийн тогтолцооны төлөө тэмцэе! уриатайгаар орон нутаг даяар Гадаад ажилчдын цуглаан’-ыг өрнүүлэх төлөвлөгөөтэй байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорхи линкээр орж уншина уу.

http://www.hani.co.kr/arti/society/society_general/806702.html

계속 “Гадаадын ажилчин нас барсан хэргийг яаралтай шийдвэрлэхийг шаардсан хэвлэлийн бага хурал” 읽기

Хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хорь орчим насны Непал ажилчин амиа хорлов

222
Хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хорь орчим насны Непал ажилчин амиа хорлосон байна.

‘Өдөр тутмын хөдөлмөрийн мэдээ’ сониноос харвал өнгөрсөн наймдугаар сарын 7-ны өдрийн өглөөний 8 цагийн үед Хойд Чунчон аймгийн Чүнжүд байрлах машины эд анги үйлдвэрлэдэг үйлдвэрт ажилладаг Непал ажилчин K үйлдвэрийн амьдрах байрныхаа дээвэр дээр нас барсан байдалтай олдсон байна.

Тэрээр эмнэлгээс нойрны эмны жор бичүүлж авах хэмжээний архаг нойргүйдэлд автсан байжээ. Түүний гэрээс бичигт ‘Үйлдвэрээс стресс авч байна, үйлдвэрээ сольё гэсэн ч боломжгүй, Непал явж эмчилгээ хийлгэхийг хүссэн ч болохгүй’ гэж бичсэн байв.

Хөдөлмөрийн гэрээгээр ирсэн Гадаадын ажилчид нь 3 жилийн турш үйлдвэрээ 3 удаа солих боломжтой боловч өөрийнхөө хүсэлтээр солих боломжгүй юм. Үйлдвэр нь дампуурсан эсвэл ажил олгогч хөдөлмөрийн нөхцлийг зөрчсөн гэх мэт тухайн ажилчнаас шалтгаалахгүйгээр ажил олгогчийн зүгээс буруутай тохиолдолд ажлын байраа солих боломжтой юм.

Тухайн үйлдвэрийн холбогдох ажилтан ‘Өдөр тутмын хөдөлмөрийн мэдээ’ сонины ажилтантай утсаар ‘Бие өвдөөд гэртээ харимаар байна’ гэж байсан ба холбогдох мэдэгдэл болон бэлдэх зүйлүүдийн тухай дараа ярилцая гэсэн яриа өрнөсөн боловч энэ хооронд ийм явдал боллоо гэсэн байна.

Гадаадын ажилчны 13 дахь сарын мөнгө болох Нутаг буцах даатгалын мөнгийг Солонгосын хилээр гарсаны дараа онгоцны буудал дээрээс эсвэл нутагтаа очсоны дараа 14 хоногийн дотор авах боломжтой юм. Гадаад ажилчдыг хууль бус оршин суугч болохоос сэргийлэх зорилготой боловч Гадаад ажилчин ажиллуулах тухай хуулийн заалтууд дотроос төлөөлөл болсон хор уршигтай заалтаар тооцогддог байна.

Гадаад ажилчдын дэмжих байгууллагууд энэ удаагийн хэрэг нь Гадаад ажилчин ажиллуулах тогтолцооны хор хөнөөл гүнзгий байгаа нь илэрсэн жишээ бөгөөд ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр ажлын байраа солих боломжгүй Гадаад ажилчин ажиллуулах тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж шаардсан байна.

Тэрээр эхнэр болон эмэгтэй дүүдээ 3 сая 200 мянган вон үлдээжээ.

계속 “Хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хорь орчим насны Непал ажилчин амиа хорлов” 읽기

Гадаад иргэдийн үйлдэж буй гэмт хэргийн хувь Солонгос иргэдийн гэмт хэрэг үйлдэж буй хувийн тэн хагастай тэнцэж байна.

444
Солонгос улсад оршин сууж буй Гадаад иргэдийн үйлдэж буй гэмт хэргийн хувь Солонгос иргэдийн үйлдэж буй гэмт хэргийн тэн хагас орчим байгаагаар гарчээ.

Солонгосын Эрүүгийн хэргийн бодлого судалгааны төвөөс саяхан гаргасан ‘Статистик мэдээнд тулгуурласан Гадаад иргэдийн үйлдэж буй гэмт хэргийн чиг хандлага болон түүний онцлог’ тайлангаас харвал 2004-өөс 2015 оны хооронд Гадаад иргэдийн үйлдсэн гэмт хэргийн өсөлтийн хувь нь 2012 оноос хойш оршин сууж буй Гадаад иргэдийн өсөлтийн хувьтай тэнцүү байгаа бөгөөд тогтворжиж байгаагаар гарчээ.

Гадаад иргэдийн үйлдэж буй гэмт хэргийн хэв шинж түүний тархалтыг харвал хүчирхийлэлийн шинжтэй гэмт хэрэг хамгийн их хувийг эзэлж байгаа бөгөөд дээрмийн гэмт хэргийн эзлэх хувь багасч байгаа ч хүчингийн болон зам тээврийн зөрчилтэй холбоотой гэмт хэргийн эзлэх хувь нэмэгдэж байгаагаар гарсан байна.

Саатуулагдсан гадаад иргэний тоо хамгийн өндөр байсан 2011 он, зуун мянган хүн тутамд саатуулагдсан Солонгос иргэний тоо 3,524 байсан бол Гадаад иргэн 1,591 буюу саатуулагдсан Солонгос иргэний тоо 2,2 дахин их байв. Түүнээс хойш ч саатуулагдсан Солонгос иргэний тоо жил бүр Гадаад иргэнээс 2 дахин их байгаа гэж дээрхи тайланд тусгагджээ.

Гэмт хэрэг үйлдэж буй хувийг улс бүрээр нарийвчилж харвал Монгол иргэд хамгийн өндөр хувийг эзэлж байгаа бөгөөд Узбекистан, Киргизстан, Орос, Хятад гэх мэт хойд зүгийн улс орны иргэдийн саатуулагдагдсан тоо харьцангуй өндөр байна. Зүүн Өмнөд Азийн улсуудын иргэдийн саатуулагдаж буй тоо бага байгаагаар гарчээ.

Дээрхи тайланг гаргасан Чой Ён Шин судлаач ‘Гадаад иргэдийн үйлдэж буй гэмт хэргийн хувь нь Солонгос иргэдийн үйлдэж буй гэмт хэргийн хувьтай харьцуулахад илт бага байгаа ч Солонгос иргэд Гадаадын ажилчид гэх мэт гадаад иргэдийн тухай аюултай этгээд гэсэн ойлголттой хэвээр байна’ гээд ‘Гадаад иргэдийн тухай Солонгос иргэдийн өрөөсгөл бодол, буруу ойлголт нь тэднийг ялгаварлан гадуурхах байдлыг бий болгож Солонгосын нийгэмд дасан зохицоход саад болж байна’ гэж дурджээ.

계속 “Гадаад иргэдийн үйлдэж буй гэмт хэргийн хувь Солонгос иргэдийн гэмт хэрэг үйлдэж буй хувийн тэн хагастай тэнцэж байна.” 읽기

Далайн аж ахуйд ажиллаж буй Гадаадын ажилчдад үйлдвэрлэлийн ослын нөхөн олговрын мөнгийг ялгаварлаж өгсөөр байна

1크기변환_555

Далайн аж ахуйд ажилладаг Гадаадын ажилчин ажлаа хийж байгаад бэртэж гэмтсэн тохиолдолд авдаг нөхөн олговрын мөнгө нь Солонгос ажилчнаас бага байна.

Долдугаар сарын 25-ны өдрийн Бусан Илбү сонинд Мёльчи загас агнуурын онгоцонд ажлаа хийж байгаад нэг хөлөө ослын улмаас алдсан Хятад ажилчин Сүнрид хөдөлмөрийн чадвараа алдсаны 4-р зэрэг тогтоосон боловч түүний үйлдвэрийн ослын улмаас сард авч буй тэтгэмж 1 сая 200 мянган воноос хэтрэхгүй байна. Энэ нь Далайн аж ахуйн яамны албан бичигт дурдагдсан 3 сая воноос бага тоо юм.

Гадаадын ажилчдын эрх ашгийг хамгаалах байгууллагууд Далайн аж ахуйн хамтын нийгэмлэгийн олон жилийн турш баримталж ирсэн нөхөн олговор олгож байгаа энэ арга барил нь тус салбарт ажиллаж буй гадаад ажилчдыг үл тоомсорлосон үйлдэл гэж буруушаав. Далайн аж ахуйн хамтын нийгэмлэгээс ‘Гадаадын ажилчин болон Солонгос ажилчны төлж буй даатгалын шимтгэл зөрүүтэй байдаг болон Далайн аж ахуйн яамны албан бичиг үүнийг харгалзаж үзэхгүй дундаж цалинг санал болгож буй тал байгаа’ гээд энэ асуудалд арга хэмжээ авч эхлэсэн тухай тайлбар хийв.

Сүнри нь Иргэний нийгэмлэгийн тусламжтайгаар Бусан хотын шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өнгөрсөн 3-р сард шүүх түүний талд шийдвэр гаргасан байна.
Өнгөрсөн жилийн 12-р сард Дээд шүүхээс үйлдвэрийн ослын нөхөн олговор нь далайн аж ахуйд ажиллаж байгаа бусад ажилчид(солонгос)тай ижилхэн дундаж цалингийн хэмжээгээр товлогдох ёстой гэсэн шийдвэр гаргасан удаа бий.

계속 “Далайн аж ахуйд ажиллаж буй Гадаадын ажилчдад үйлдвэрлэлийн ослын нөхөн олговрын мөнгийг ялгаварлаж өгсөөр байна” 읽기

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ирсэн гадаадын ажилчдын оршин суух хугацаа ‘Хамгийн уртдаа 9 жил 8 сар’

800px-South_Korea_Visa_Stamp

Хөдөлмөрийн гэрээгээр Гадаадын ажилчдын Солонгос улсад оршин суух хугацаа хамгийн уртдаа 9 жил 8 сараар хязгаарлагдах болно.

Наймдугаар сарын 2-ны өдөр Хууль Зүйл Яамны мэдээлснээр БНСУын Хууль зүйн яам болон Хөдөлмөрийн яамнаас Мэргэжлийн бус гадаад ажилчин нь ‘Солонгос хэлний тусгай шалгалт’-ыг давсаны дараа 4 жил 10 сарын хугацаагаар тус улсад оршин суух хугацаагаа дахин сунгах боломж бүхий дахин хилээр орж ирэх тогтолцоог шинэчлэн өөрчлөхөөр бэлдэж байна.

Тус тогтолцоо шинэчлэн өөрчлөгдсөнөөр Гадаадын ажилчдын Солонгос улсад оршин суух хугацааг нэг удаа л сунгах бөгөөд хамгийн уртдаа 9 жил 8 сараар хязгаарласан байна.

Тухайн тогтолцоо өөрчлөгдсөний дараа оршин суух хугацааны хязгаар нь дөхөж буй Гадаад ажилчид нутаг буцах бэлтгэл хийх юмуу мэргэжсэн ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж оршин суух ангилалаа өөрчлөх хэрэгтэй болно.

БНСУ-ын Хууль зүйн яам энэ сараас эхлэн үлгэр жишээ явуулж буй ‘Мэргэжлийн ур чадвар бүхий гадаад иргэдийн оноот системын ангилалын виз’-ний тогтолцоог ажиглан харвал Мэргэжлийн бус ажилчин (E-9) ба Айлчлан ажиллах(H-2), далайн аж ахуйд ажиллах (E-10) виз аваад 4 жилээс дээш тус улсад ажилласан гадаадын ажилчны ажлын дадлага туршлага, мэргэжлийн ур чадвар, солонгос хэлний чадвар зэргийг оноогоор дүгнэж хүлээн зөвшөөрөгдсөн онооноос дээш авбал ‘Мэргэжлийн ур чадвар бүхий гадаад иргэдийн оноот системын ангилалын виз (E-7-4)’-ээр оршин суух ангилалын визээ өөрчилж болно.

계속 “БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ирсэн гадаадын ажилчдын оршин суух хугацаа ‘Хамгийн уртдаа 9 жил 8 сар’” 읽기

Барилгын салбарт ажиллаж байгаа Гадаадын 10 ажилчны 7 нь “Ажлын байран дээрээ бэртэж гэмтсэн ч ‘Үйлдвэрлэлийн ослын даатгал’-ыг ашиглаж чадахгүй байна’

1크기변환_222

Солонгос улсын барилгын салбарт ажиллаж байгаа гадаадын 10 ажилчны 7 нь ажлын байран дээрээ бэртэж гэмтсэн ч үйлдвэрлэлийн ослын даатгалыг ашиглаж чадахгүй байгаагаар гарчээ.

Долдугаар сарын 26-ний өдөр БНСУ-ын Хүний эрхийн хорооноос тус улсын Хөдөлмөрийн яамны сайдад тус улсад барилгын салбарт ажиллаж байгаа гадаадын ажилчдын эрхийг хамгаалах сайжруулахын тулд үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх болон тэдний хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах талаар зөвлөмж хүргүүлэв.

Хүний эрхийн хорооноос өнгөрсөн 2015 онд явуулсан ‘Барилгын салбарт ажиллаж буй Гадаадын ажилчдын хүний эрхийн талаархи судалгаа’-ны үр дүн дараахи байдлаар гарчээ. Хэлбэр төдий бодитоор хэрэгждэггүй хөдөлмөрийн гэрээ, ажлын урт цаг, контэйнер гэх мэт нөхцөл муутай түр амьдрах байр, үйлдвэрлэлийн ослын үүсэж буй магадлал өндөр байгаа, үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулах байдал гэх мэт хүний эрх хохирсон байдал ноцтой байгаа харагдав.

Судалгаанд хамрагдсан нийт гадаад ажилчдын дунд(337 хүн) 17,1% нь барилгын салбарт ажиллаж байгаад бэртэж гэмтэх эсвэл өвчин эмгэг туссан ч үйлдвэрлэлийн ослын даатгалаар эмчилгээ хийлгэх, нөхөн олговор авах боломжтой талаар мэддэггүй гэж хариулсан бөгөөд тухайн салбарт ажиллаж байгаад бэртэж гэмтэж байсан гэж хариулсан хүмүүс дунд үйлдвэрлэлийн ослын даатгалаар асуудлаа шийдүүлж чадаагүй гэсэн тохиолдол 67,9%-тай гарсан байна.

Тус улсын Хөдөлмөрийн яамны мэдээлсэнээр 2016 онд үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан нийт 1,777 хүний 31,2%(554 хүн) барилгын салбарт ажиллаж байсан бөгөөд ялангуяа гадаадын ажилчдын хувьд нас барсан хүний тоо (88 хүн) байсан бөгөөд тэдний 45,5% буюу (40 хүн) барилгын салбарт ажиллаж байсан байна

БНСУ-ын Хүний эрхийн хороо нь Хөдөлмөрийн яамны сайддаа ▲ Хөдөлмөрийн гэрээ байгуулах түүний хэрэгжилтийн талаар хяналтыг сайжруулах ▲ ‘Хөдөлмөрийн хууль’-ийн дагуу хууль ёсны ажлын цаг болон түүнд тохирсон амралт амралтын өдрийг баталгаажуулах арга хэмжээ авах ▲ ‘Гадаадын ажилчдыг ажиллуулахтай холбоотой хуулийн хэрэгжүүлэх дүрэм’-ийг дахин шинэчлэх ▲ Олон хэл дээр Үйлдвэрлэлийн аюулгүй байдал эрүүл мэндийг хамгаалах материал шинээр гаргах болон Үйлдвэрлэлийн аюулгүй байдал эрүүл мэндийг хамгаалахад тохирсон хэрэгцээт төсөв тусгах ▲ Гадаад ажилчдад зориулсан мэргэжил олгох сургалт хөтөлбөрийг өргөтгөх шинэтгэснээр эрх ашгаа хамгаалах сургалтын түвшинг сайжруулах ▲’ Гадаад ажилчдад амьдрах байр, хоолны мөнгөний талаар мэдээлэл өгөх болон түүнтэй холбоотой хураамж, татварын талаар баримтлах зааварчилгаа’-г цэгцлэх ▲ Түр амьдрах байрны амьдрах нөхцөлийн стандартыг бий болгох түүний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах талаар зөвлөгөө хүргүүлэв.

계속 “Барилгын салбарт ажиллаж байгаа Гадаадын 10 ажилчны 7 нь “Ажлын байран дээрээ бэртэж гэмтсэн ч ‘Үйлдвэрлэлийн ослын даатгал’-ыг ашиглаж чадахгүй байна’” 읽기