9-р сарын 26-ны өдрөөс эхлэн өндөр настан болон 5 хүртэлх насны хүүхдүүдэд ханиад/томуу/-ны вакцин үнэгүй

Capture

9-р сарын 26-ны өдрөөс эхлэн томуугийн (influenza) вакциныг үнэ төлбөргүй хийж эхэлнэ.

75-аас дээш насны өндөр настнууд 9-р сарын 26-ны өдрөөс, 65-74 насныхан 10-сарын 12-ноос хамрагдаж эхэлнэ.

Өнгөрсөн жил төрсөний дараах 6 сартайгаас 12 сар хүртэлх нярайг үнэ төлбөргүй вакцинжуулалтанд хамруулж байсан бол энэ жил хамрагдах хүрээ өргөсөн 59 сар хүртэлх хүүхдүүд үнэ төлбөргүй вакцинд хамрагдахаар болж байна.

Тус вакциныг хоёр удаа хийлгэх ёстой бөгөөд эхний удаа вакцинд хамрагдагчид өнгөрсөн 4-ний өдрөөс эхлэн хамрагдаж эхэлсэн ба хоёр дахь удаагаа хамрагдах хүүхдүүдэд энэ сарын 26-ны өдрөөс хийж эхэлнэ.

Вакцинд хамрагдсанаас 2-4 долоо хоногийн дараагаас биед дархлаа үүсч эмийн нөлөө 6 сар орчим үргэлжилнэ.

Үнэгүй вакцин хийх эмнэлгийн байгууллагын мэдээллийг эндээс авна уу.

 
계속 “9-р сарын 26-ны өдрөөс эхлэн өндөр настан болон 5 хүртэлх насны хүүхдүүдэд ханиад/томуу/-ны вакцин үнэгүй” 읽기

Ургацын баярын амралтаар бараа бүтээгдэхүүний хямдрал болон төлбөрийн хөнгөлөлт

1크기변환_2017-09-12 19.24.46

Энэ жилийн ургацын баяраар урт хугацаагаар буюу 10 өдөр амарна.

Солонгосын засгийн газраас ургацын баярын өдрүүдээр бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах түүнчлэн дотоодын бүтээгдэхүүний хэрэглээг ихэсгэхэд гол арга хэмжээг авч байна.
Эхний ээлжинд Ургацын баярын үеэр түлхүү хэрэглэгддэг хүнс өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахын тулд нөөцийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг ердийн үеийнхээс 1,4 дахин нэмэгдүүлэн алим лийр гэх мэт 32 төрлийн бүтээгдэхүүний үнийг өдөр бүр хянаж байхаар болжээ.

Дотоодын бараа бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд баярын амралтын урьд өдрөөс эхлэн 10-р сарын сүүл хүртэл ’Кореа Sale Festa’ нээгдэнэ.
Мөн энэ өдрүүдээр улс орон даяар борлуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний эрхэлдэг газрууд оролцсон томоохон хэмжээний, тусгай, онцгой хямдрал бүхий үйл ажиллагаанууд явагдана.
Хааны ордон гэх мэт түүх соёлын гол үзвэр үйлчилгээний газрууд үнэгүй үйлчилгээ үзүүлэх бөгөөд кино театрын үзвэрийн үнэ ажлын өдрийнхтэй ижил байна.
10-р сарын 3-наас 5-ны хооронд улс орон даяар хурдны зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх бөгөөд дэлгүүр хэсэх, зугаалахад таатай нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх үүднээс орон нутгийн харьяа мөн төрийн байгууллагын автомашины зогсоолуудыг иргэд ашиглаж болохуйц нээлттэй болгох юм байна.

계속 “Ургацын баярын амралтаар бараа бүтээгдэхүүний хямдрал болон төлбөрийн хөнгөлөлт” 읽기

Солонгос хэлний сургалтын Бизнес ангийн элсэлт

세계문화이해 외부 웹자보(페루) a42

Хана Дарин Олон соёлт иргэдийг дэмжих төвөөс Солонгос хэлний сургалтын ’Бизнес анги’-даа элсэлт авна. Тус ангийн онцлог нь Солонгос улсад ажилд орохоор бэлтгэж буй Гадаад иргэдэд зориулан ажилд ороход шаардлагатай үг хэллэгийг ойлгох болон ажилд орсоны дараа ажлын байран дээр хэрэглэгддэг үг хэллэгүүдтэй танилцана. Мөн тус улсын албан газрын соёл, хүмүүс хоорондын харилцаа болон мөрдөх ёс зүй зэрэг агуулгаар дамжуулан ажилд орохоор бэлдэж буй гадаад иргэдэд үр өгөөжтэй хөтөлбөрийг бэлдсэн тул та бүхэн өргөнөөр хамрагдана уу.

Хугацаа : 2017. 10. 14 ~ 12. 02(8 долоо хоног)
Цаг : Бямба гариг бүрийн 10:00 ~ 12:00
Хэн хамрагдах : Ажилд орохоор бэлдэж буй Солонгос иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэн, гадаад оюутан г.м
Агуулга : Ажилд орох өргөдөл болон ажил байдлын тодорхойлолт бичих/бөглөх/, ажилд орох ярилцлаганд орох, ажил үүрэгтэй холбоотой яриа илэрхийлэх г. м

Бүртгүүлэх хугацаа : 2017. 10.10 хүртэл
Бусад : Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 4-р шат түүнээс дээш шатанд тэнцсэн хүмүүс бүртгүүлэх боломжтой.
Бүртгүүлэх арга : Вэб сайтаар бүртгүүлэх

Лавлах утас : 02)742-6745~6, 743-6744, эмайл darin@hanadarin.com

*Бүртгүүлэгч их тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл хаагдах магадлалтай.

10-р сарын 2-ны өдрийг албан ёсны амралтын өдөр болгох шийдвэр гарч Ургацын баяраар 10 хоног амарна.

333

БНСУ-ын Засгийн газраас ирэх 10-р сарын 2-ны өдрийг түр зуурын(зөвхөн энэ жил) албан ёсны амралтын өдөр болгохоор тогтож шийдвэр гаргалаа.

9-р сарын 30-ны өдрөөс эхлэн 10-р сарын 3-ны өдрийг хүртэл Гэчоньжол буюу “Улс байгуулагдсан өдөр” түүнтэй залгаад Чусок буюу “Ургацын баяр”-ын амралтын өдрүүдийн дараа 10-р сарын 9-нд Солонгос улсын бичиг үсэг болох “Хангыл үсгийн өдөр” хүртэл үргэлжлүүлэн 10 хоног амрах боломжтой боллоо.

Тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ удаагийн олон хоногийн амралтаас үүдэн ганзагын наймаачид болон хувиариа бизнес эрхлэгчдэд хохирол учруулахгүй байх талаас нь арга хэмжээ авахыг даалгасан бөгөөд нийгмийн эмзэг давхаргынхан болох орлого багатай ажилчид болон хоол хүнсээр дутагдаж буй хүүхдүүдийг эхний ээлжинд анхааралдаа авахыг захижээ.

계속 “10-р сарын 2-ны өдрийг албан ёсны амралтын өдөр болгох шийдвэр гарч Ургацын баяраар 10 хоног амарна.” 읽기

Kleannara компани ‘Lilian эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн бүх бүтээгдэхүүнээ буцаан татаж, хэрэглэгчдэд мөнгийг нь буцаан олгоно.’

릴리안

Сүүлийн үед хэрэглэгчдийн зүгээс сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн маргаан дагуулаад байгаа Lilian эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг үйлдвэрлэн худалдаанд гаргадаг Kleannara компаниас эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн бүх бүтээгдэхүүнээ буцаан татаж, хэрэглэгчдэд худалдан авсан мөнгийг нь буцаан олгохоор болжээ.

8-р сарын 23-ны өдөр Kleannara компаниас ‘Тус компанийн бүтээгдэхүүн бие махбодид сөрөг нөлөө үзүүлж байна гэх гомдлын дагуу хийгдэж буй шинжилгээний хариу гарахаас өмнө хэрэглэгчдийн дуу хоолойг сонсох нь хариуцлагатай үйлдэл мөн гэсэн шийдвэр гаргаж байна’ гэж мэдэгджээ.

Буцаах хүсэлт гаргахад тухайн бүтээгдэхүүнийг задалсан эсэх, худалдаж авсан хугацаа болон төлбөрийн баримт байгаа эсэх хамаарахгүй бөгөөд буцаах хүсэлт гаргах тухай мэдээллийг Kleannara компанийн вэб сайтаар дамжуулан авч болно.

Томоохон худалдааны төвүүд болон 24 цагийн дэлгүүрүүд энэ бүтээгдэхүүнийг худалдаалахаа зогсоосон бөгөөд тус улсын Хүнс, эмийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын хангах газраас Lilian эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлд чанарын шинжилгээ хийж эхэлсэн байна.

계속 “Kleannara компани ‘Lilian эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн бүх бүтээгдэхүүнээ буцаан татаж, хэрэглэгчдэд мөнгийг нь буцаан олгоно.’” 읽기

* Хана Дарин Олон соёлт төвийн 9-р сарын хөтөлбөр

program

Гадаад иргэдэд зориулсан англи хэлний сургалт
Агуулга : Үсэг, дуудлага, унших гэх мэт анхан шат
Хугацаа : 2017.09.09 ~ 2017.12.12
Өдөр : Долоо хоног бүрийн Бямба гариг 12:00 ~14:00

Олон соёлын хичээл заах бяцхан багш бэлтгэх хөтөлбөр
Агуулга : Олон соёлт гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан эцэг эхийн улсын хэл, соёлын сургалт
Хугацаа : 2017.09.16 ~ 2017.12.23
Өдөр : Долоо хоног бүрийн Бямба гариг 14:00~16:00

Солонгос хэлний сургалт(суурь анги)
Агуулга : Солонгос үсэг, дуудлага, өдөр тутам хэрэглэгдэх яриа
Хугацаа : 2017.09.05 ~2017.12.22
Өдөр : Долоо хоног бүрийн Мяг~Баа 10:00~12:00

Солонгос хэлний сургалт(анхан шатны анги)
Агуулга : Өгүүлбэрийн бүтэц болон яриа
Хугацаа : 2017.09.06 ~2017.12.22
Өдөр : Долоо хоног бүрийн Лха, Баа 10:00 ~12:00

Солонгос хэлний сургалт(дунд шатны анги)
Агуулга : Дунд шатны ярих, бичих
Хугацаа : 2017.09.05~2017.12.21
Өдөр : Долоо хоног бүрийн Мяг, Пүр 10:00~12:00

Бүртгүүлэх : Хана Дарин Олон соёлт төвийн вэб сайт http://hanadarin.com/
Холбогдох утас : 02-743-6744

계속 “* Хана Дарин Олон соёлт төвийн 9-р сарын хөтөлбөр” 읽기

Хортон шавьж устгадаг бодис илэрсэн өндөг ‘Хүний биед хор болох хэмжээний хоруу чанар байхгүй’

MYH20170821010200038_m.mp4_20170821_190927.246

БНСУ-ын Хүнсний аюулгүй байдлын газраас ‘Хортой бодис илэрсэн өндөг’-нд хүний биед хор болох хэмжээний хоруу чанар илрээгүй гэж мэдээллээ.

8-р сарын 21-ний өдөр БНСУ-ын Хүнсний аюулгүй байдлын газраас хортой бодис илэрсэн өндгөнд хийсэн шинжилгээний хариунаас харвал ‘Хоол хүнсэндээ өндгийг их хэмжээгээр хэрэглэдэг хүн хортой бодис хамгийн их илэрсэн өндгийг идсэн ч эрүүл мэндэд нэг их нөлөө байхгүй байгаагаар батлагдлаа’ гэж мэдэгдлээ.
Тус газраас мэдээлснээр энэ удаагийн шалгалтаар илэрсэн хортон шавьж устгадаг 5 төрлийн бодисыг хоол хүнсээрээ дамжуулан авсан ч нэг сар орчим хугацаа өнгөрөхөд ихэнх нь хүний биеэс гадагшлах шинж чанар байгаа гэдэг талыг бас тайлбарлалаа.

Нөгөө талаас Хөдөө аж ахуй хүнсний яамнаас анх хортой бодис илрээгүй 420 тахианы аж ахуйд дахин шалгалт хийхэд 3 аж ахуйгаас хортон шавьж устгадаг бодисын найрлага бүхий өндөг илэрсэн байна.

Солонгос даяар хортон шавьж устгадаг хортой бодисын найрлага бүхий өндөг илэрсэн аж ахуйн тоо 49-өөс 52 болж нэмэгджээ.

계속 “Хортон шавьж устгадаг бодис илэрсэн өндөг ‘Хүний биед хор болох хэмжээний хоруу чанар байхгүй’” 읽기

Хортон шавьж устгадаг хортой бодисын найрлага бүхий өндөг 32 фермд илэрчээ….. түүнийг шалгах арга нь?

1크기변환_555

Тахианд хэрэглэхийг хориглосон хортон шавьж устгах бодис эсвэл химийн бодисыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн тахиан аж ахуйн фермүүд илэрсээр байна.

8-р сарын 17-ны өдрийн байдлаар хортон шавьж устгахад ашигладаг бодис илэрсэн тахиан аж ахуйн ферм нийтдээ 32 болж нэмэгджээ.

Өндөгний талаар хэрэглэгчдийн айдас их байгаа учир Солонгосын мал аж ахуйн бүтээгдэхүүний чанарын албанаас ‘Өндөгний зэрэглэлийн мэдээлэл өгөх үйлчилгээ’-гээр дамжуулан хорт бодистой өндөг эсэхийг амархан шалгаж болох мэдээллийг өгч байна.

Өндөгний зэрэглэлийн мэдээлэл өгөх үйлчилгээ’ вэб сайт руу ороод зурган дээрхи зааврын дагуу өндөгний хажуу тал дээр хэвлэгдсэн мэдээллийг бичиж оруулахад болох юм байна.

닭에 사용이 금지된 살충제나 허용량 이상의 약품을 사용한 농장이 무더기로 적발됐다.

8월 17일 현재, 전체 살충제 계란 농가 수는 총 32곳으로 늘었다.

달걀 전반에 대한 소비자 불안이 커지는 가운데, 축산물품질평가원은 ‘등급 계란 정보 서비스‘를 통해 살충제 달걀 여부를 쉽게 판별할 수 있는 정보를 제공한다.

‘등급 계란 정보 서비스’ 홈페이지에서 달걀 옆면에 인쇄된 계란 정보만 입력하면 된다.

Гадаадын ажилчин нас барсан хэргийг яаралтай шийдвэрлэхийг шаардсан хэвлэлийн бага хурал

999

Энэ сарын 14-ний өдөр Гадаад ажилчдыг дэмждэг байгууллагууд Сөүлд Ерөнхийлөгчийн ордны ойролцоох усан оргилуурын өмнө хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд ‘Гадаадын ажилчин ажиллуулах тогтолцооноос болж гадаадын ажилчин нас барлаа’ гээд энэхүү тогтолцоог байхгүй болгох, гадаадын ажилчид тэдний ажлын байраа солих журмыг одоо байгаагаас илүү чөлөөтэй болгож сайжруулахыг төр засгаас шаардсан байна.

Гадаад ажилчдыг дэмждэг байгууллагууд өнгөрсөн 7-ны өдөр Непал ажилчин К-ын амиа хорлох болсон нөхцөл нь тэднийг ажлын байраа солихыг зарчмын хувьд хязгаарласан ‘Гадаадын ажилчин ажиллуулах тогтолцоо’-нд байгаа гэж байр сууриа илэрхийлэв.

Ирэх 20-ний өдөр Солонгосын ардчилсан хөдөлмөрийн нэгдсэн холбоо болон Гадаад ажилчдыг дэмждэг байгууллагууд хамтарч Сөүл хотын Жунру дүүрэгт орших Бушиньгаг/хонхтой цамхаг/-ын өмнө ‘Бүх гадаад ажилчдын ажиллах эрхийг хамгаалсан ажиллах зөвшөөрлийн тогтолцооны төлөө тэмцэе! уриатайгаар орон нутаг даяар Гадаад ажилчдын цуглаан’-ыг өрнүүлэх төлөвлөгөөтэй байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорхи линкээр орж уншина уу.

http://www.hani.co.kr/arti/society/society_general/806702.html

계속 “Гадаадын ажилчин нас барсан хэргийг яаралтай шийдвэрлэхийг шаардсан хэвлэлийн бага хурал” 읽기