Вакцинд хамрагдаагүй иргэд өөрийгөө тусгаарлах үүргээс чөлөөлөгдөнө

Солонгосын засгийн газраас зургадугаар сарын 8-наас эхлэн хилээр орж ирж буй иргэд өөрийгөө тусгаарладаг байсан журмыг цуцаллаа.

Одоогийн байдлаар БНСУ-д нэвтрэхдээ COVID-19-ийн вакцинд хамрагдаагүй иргэд 7 хоног өөрийгөө тусгаарлах үүрэгтэй байгаа. Инчон олон улсын нисэх онгоцны буудлын ковидын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан агаарын тээврийн журам журмуудаа мөн өдрөөс бүрмөсөн цуцалжээ.

Ийнхүү 2 жил 2 сарын дараа ковидын үеийн журмууд цуцлагдан Инчоны олон улсын нисэх онгоцны буудал цагт хүлээн авах онгоцны тоо 20-иос 40 болж нэмэгдэн, олон улсын нислэгийг оройн 8:00 цагаас өглөөний 5:00 цаг хүртэл хязгаарласан журам цуцлагдан 24 цагийн ажиллагаатай хэвийн системдээ эргэн орохоор болжээ. 

Гэсэн хэдий ч хил нэвтрэхээс өмнө PCR, түргэвчилсэн шинжилгээ, тухайн улсын хилээр нэвтэрсэнээс хойш 3 хоногийн дотор PCR шинжилгээ хийлгэх зэрэг журам хэвээр үйлчлэх юм байна.

<백신 미접종 해외입국자 격리의무 8일부터 해제>

한국 정부가 6월 8일부터 백신 접종 여부와 관계 없이 해외 입국자의 일주일 자가격리를 모두 면제하기로 했다.

현재 해외에서 한국으로 입국하는 경우 코로나19 백신 미접종자는 7일간 의무적으로 격리해야 한다.

인천국제공항의 항공규제도 8일부터 전면 해제됐다.

시간당 항공기 도착 편수 제한과 비행금지 시간이 2년 2개월 만에 해제되면서 인천공항의 시간당 항공기 도착 편수는 20대에서 40대로 늘어나게 되고, 저녁 8시부터 다음날 오전 5시까지였던 비행 금지시간도 사라져 인천공항은 24시간 운영 체계로 되돌아간다.

다만 입국 전에 실시하는 PCR이나 신속항원검사, 입국 후 3일 이내에 실시하는 PCR 검사의무는 유지한다.

댓글 남기기