
Кёнги аймгийн өмнөд хэсгийн цагдаагийн газар энэ жилээс эхлэн 17 цагдаагийн хэлтэс дээр явагддаг гадаад иргэдэд зориулсан жолооны сургалтыг 27 хэлтэс дээр явуулан өргөжүүлэх шийдвэр гаргажээ.
Кёнги аймгийн өмнөд хэсгийн цагдаагийн газраас гаргасан “Гадаадын иргэдийн зам тээврийн зөрчил”-ийн мэдээгээр, 2020 онд үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон 632 тохиолдол бүртгэгдсэн нь 2018 онд 400 гаруй байснаас гурван жилийн дотор 50 орчим хувиар өссөн байна.
“Гадаадын иргэдэд зориулсан жолооны сургалт” нь Солонгост оршин суудаг гэрлэлтийн цагаач эмэгтэйчүүд, гадаад ажилчид болон гадаад оюутнуудад нээлттэй.
Хамрагдахыг хүссэн цагаач иргэд болон ажил олгогч нар Кёнги аймгийн өмнөд хэсгийн цагдаагийн хэлтэс эсвэл иргэдтэй харилцах 182 дугаарын утсанд холбогдож болно.
<경기남부경찰청, ‘외국인 운전면허교실’ 확대 운영>
경기남부경찰청이 올해부터 외국인 운전면허교실을 기존 17개 경찰서에서 27개 경찰서로 확대 운영하기로 했다.
경기남부경찰청의 ‘‘외국인 교통범죄 발생현황’에 따르면 2020년 외국인 무면허운전건이 632건으로 2018년 400건에서 3년새 약 50%가 증가했다.
‘외국인 운전면허교실’은 결혼이주여성과 이주노동자, 유학생 등 한국 체류 이주민이라면 누구나 참여할 수 있다.