Нийгэмд зай барих одоо хэрэгжиж буй шатлалыг 4-р сарын 11 хүртэл сунгалаа

Солонгосын засгийн газар Ковид-19-ын тархалттай холбоотой одоогийн нийгэмд зай барих шатлалыг дахин хоёр долоо хоногоор сунгах шийдвэр гаргалаа.

Солонгосын засгийн газраас гуравдугаар сарын 28-ны өдрийн мэдэгдсэнээр нийслэл хот болон түүний эргэн тойронд хоёрдугаар шатлал, бусад нутаг дэвсгэрт 1.5-р шатлал хэрэгжиж байгаа бөгөөд дараа сарын 11-ний шөнийн 12 цаг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.

Спортын уралдаан тэмцээн явуулдаг стадион, номын сан, уран зургийн галерей, музей, үзэсгэлэн, яармаг зэрэг 21 салбарт хоол хүнсний зүйл огт хэрэглэхгүй байхаар “хорио цээрийн үндсэн журам” -д нэмэлтээр тусгэжээ.

Энэхүү журам энэ сарын 29-ний өдрөөс дараа сарын 4-ний хооронд долоо хоногийн хугацаанд удирдамжийн дагуу мөрдөж түүнээс хойш хэрэгжиж эхлэнэ.

Тухайн хугацаанаас хойш дээрх газруудад хоол хүнсний зүйл идэж байгаад баригдвал нэг хүний 100,000 воны торгууль төлнө.

Хорио цээрийн үндсэн журам нь олон нийтийн газар нийгэмд зай барих шатлалаас үл хамааран зайлшгүй мөрдөх журам бөгөөд үүнд маскаа байнга зүүх, ариутгал халдваржуулалтын тухай мэдээлэл гаргаж тавих, үйлчлүүлэгчийн нэрсийн жагсаалт гаргах, тогтмол ариутгал хийх, агаар сэлгэх зэрэг үндсэн 4 зүйлээс гадна хоол хүнсний зүйл идэхийг хориглох, шинж тэмдэгтэй хүн нэвтрүүлэхийг хязгаарлах, ариутгал халдваргүйжүүлэлт хариуцсан хүн томилох зэрэг 3 зүйлийг нэмэлтээр оруулжээ.

<사회적 거리두기 4월 11일까지 연장>

한국 정부는 코로나19 확산에 따른 현행 ‘사회적 거리두기’ 단계를 2주 연장하기로 했다.

3월 28일, 한국 정부에 따르면 수도권 2단계, 비수도권 1.5단계인 현행 거리두기 단계를 다음 달 11일 밤 12시까지 계속 적용한다.

정부는 스포츠 경기장이나 도서관, 미술관·박물관, 전시회·박람회 등 총 21개 업종에서는 아예 음식을 먹을 수 없도록 하는 ‘기본방역수칙’을 적용하기로 했다.

기본방역수칙은 29일부터 다음 달 4일까지 일주일간 계도기간을 거친 뒤 적용된다. 

계도기간 이후 이런 장소에서 음식을 먹다가 걸리면 1인당 10만원의 과태료를 내야 한다.

기본방역수칙은 다중이용시설에서 거리두기 단계와 관계없이 항상 지켜야 하는 수칙으로, 마스크 착용, 방역수칙 게시·안내, 출입자 명부 관리, 주기적 소독·환기 등 기존의 4가지 수칙 외에 음식섭취 금지, 유증상자 출입제한, 방역관리자 지정 등 3가지가 추가됐다.

답글 남기기

아래 항목을 채우거나 오른쪽 아이콘 중 하나를 클릭하여 로그 인 하세요:

WordPress.com 로고

WordPress.com의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Google photo

Google의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Twitter 사진

Twitter의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

Facebook 사진

Facebook의 계정을 사용하여 댓글을 남깁니다. 로그아웃 /  변경 )

%s에 연결하는 중