Сүүлийн үед тус улсад Корона 19 вирусийн халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан гадаадын олон улс орон Солонгос руу хийдэг шууд нислэгээ түр хугацаагааj зогсоогоод байгаа билээ. Тус улсад түр хугацаагаар ирсэн бөгөөд визний хугацаа нь дуусан нутаг буцаж чадахгүй байгаа тохиолдлууд гарсаар байна.
Хууль Зүйн Яамнаас нислэгээ түр хугацаагаар зогсоосон улсын богино хугацааны визтэй иргэдийн визний хугацааг сунгах журам гаргасан бөгөөд түүнд хамаарагдах гадаад иргэд визний хугацаагаа дуусахаас өмнө цахимаар дугаар авсаны ойролцоо Гадаадын иргэн харьяатын газар өөрийн биеэр очиж виз сунгуулах хүсэлтээ гаргана уу.
Хэн хамрагдах : Нутаг буцах онгоцны нислэг түр зогссоны улмаас онгоцгүй болсон түр хугацааны оршин суугч аялал жуулчлалын болон транзит виз(B-1, B-2, C-1, C-3, C4)-тэй гадаад иргэн
Бүрдүүлэх бичиг баримт : Буцах онгоцны билет, өргөдөл зэрэг бусад нутаг буцах боломжгүй байгааг батлах бичиг баримт
Хугацаа : Нэг удаа дээд тал нь 30 хоног/ нэмэлт сунгалт хийх боломжтой/
Хэрэгжих хугацаа : 2020 оны 3-р сарын 3-ны өдрөөс эхлэн түр хугацаанд хэрэгжинэ.
Эх сурвалж https://www.hikorea.go.kr/